Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Намуу: Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор зах, худалдааны төвүүд рүү чиглэх хөдөлгөөн нэмэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн автомашины тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцож байсан дугаарын хязгаарлалт өчигдөр дуусгавар болсон. Тиймээс өнөөдрөөс эхлэн хуучин хязгаарлалт буюу автомашины улсын дугаарын сүүлийн тоогоор даваагаас-баасан гарагдуудад зорчиж эхэлсэн. Тэгвэл тэгш, сондгой дугаараар хөдөлгөөнд оролцох үед замын ачаалал ямар байсан талаар ЗХУТ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу дараах мэдээллийг өгөв. Тэрбээр,

"Улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийснээр камерт бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 41, хөдөлгөөн зохицуулалт 40, зам тээврийн осол 31, замын хөдөлгөөний саад 65 хувиар буурсан. Өмнөх оны мөн үед буюу арванхоёр болон нэгдүгээр сард 21:30 цаг гэхэд хөдөлгөөн сийрдэг байсан бол тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтын үед 23:00 цагийн үед хөдөлгөөний ачаалал бууран, сийрч байсан. Судалгаагаар хичээл орж байх үед тээврийн хэрэгслийн тоо 19.1, хөдөлгөөн зохицуулалт 8.4 хувиар өссөн байгаа юм. Мөн Сар шинийн баяр болох гэж буйтай холбоотойгоор зах, худалдааны төвүүд рүү чиглэх хөдөлгөөн нэмэгдэж, амралтын өдрүүдэд хөдөлгөөн зохицуулалт 26.1 хувиар өссөн дүнтэй байна" гэлээ.

ШУУД: “Топ хурд Дүнжингарав“ наадмаар 3 насны морь уралдах мэдээлэл гарсан учир үүнийг ЗОГСООСОН
ШУУД: “Топ хурд Дүнжингарав“ наадмаар 3 насны морь уралдах мэдээлэл гарсан учир үүнийг ЗОГСООСОН
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд