Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улс “Facebook” компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 24 секунд


Монгол Улс "Facebook" компанитай зарим чиглэлүүдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр боллоо.

Тодруулбал, цахим орчны аюулгүй байдлыг сайжруулах, цахим худалдаа, экспортыг дэмжихэд чиглэсэн дижитал эдийн засгийн боломжийг бүрдүүлэх, VR технологийг ашиглан боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын мэдээ, мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх чиглэлд хамтран ажиллах боломжтой талаар "Facebook" компанийн зүгээс мэдэгдэв.

Хоёр талын санал солилцох цахим хуралд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй тус газрын удирдлагууд, "Facebook" компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч А.Бямбажаргал болон Facebook компанийн Хонг Конг, Тайван, Монгол улсын Олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен нар оролцож, санал бодлоо солилцлоо.

Монгол Улс нь Facebook компанитай албан ёсоор 2018 онд хамтарч ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд нийгмийн мэдээллийн сүлжээн дэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цахим орчны зөв, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, бүх нийтийн тоон бичиг үсгийн мэдлэг, чадварыг сайжруулах чиглэлд үр дүнтэй ажлууд хийгдэж байгаа билээ.

Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

 

ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ Монголын телевизүүдийн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ Монголын телевизүүдийн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.