Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ Монголын телевизүүдийн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 1 секунд


Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ өчигдөр /2020.08.18/ Монголын телевизүүдийн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад тус газрын Радио, Телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлогын газрын дарга А.Золзаяа, Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзул, Монгол HD телевизийн захирал Г.Бат-Эрдэнэ, “Боловсрол суваг” телевизийн захирал Н.Мэндбаяр тэргүүтэй өргөн нэвтрүүлгийн 16 телевизийн захирлууд оролцов.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-ЭрдэнэХарилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хүнд сурталгүй, ил тод, нээлттэй хамтарч ажиллах зорилготой ирэх дөрвөн жилүүдэд ажиллана. Иймээс Монголын телевизүүдийн холбоонд тулгамдаж буй асуудлыг сонсож, цаашид нягт уялдаа холбоотой хамтран ажиллана гэж найдаж байна. Асуудлаа зөвхөн бидний эрх ашиг гэж харахаас илүүтэй, салбарынхаа хувьд эцсийн бүтээгдэхүүнийг иргэдэд хэрхэн хямд, хялбар хүргэх тал дээр анхаарч ажиллаасай гэж та бүхнээс хүсэж байна.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуультай холбоотой батлагдах журмын хэлэлцүүлэгт Монголын телевизүүдийн холбооны оролцоог хангах чиглэлд анхаарч ажиллах болно” гэдгийг онцлон хэлэв.

Харин Монголын телевизүүдийн холбооны зүгээс Өргөн нэвтрүүлгийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор тулгамдаж буй асуудлаа Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт тавьсан юм. 

Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзул хэлэхдээ “Монголын телевизүүдийн холбоо нь 2019 оны арванхоёрдугаар сард УИХ-аар Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг батлуулсан. Тус хууль нь 2020 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хүрээнд Өргөн нэвтрүүлгийн 16 телевиз нь ард иргэдийг соён гэгээрүүлэх, үнэн зөв мэдээллээр хангах зэрэг үүрэг хүлээж байна. Мөн өргөн нэвтрүүлгийн 16 телевиз болон IPTV-тэй холбоотой асуудлаа хуулийн хүрээнд шийдэж чадсан. Тодруулбал, эцсийн хэрэглэгчийн төлж буй төлбөрийг зөвхөн дамжуулагч компани 100 хувь авдаг байсан бол хууль батлагдсанаар эцсийн хэрэглэгчийн төлж буй төлбөрийг дамжуулагч компани болон контент үйлдвэрлэгчид хувааж авахаар болсон. Гэхдээ дамжуулагч компанийн үндсэн багцын үнэ хэдэн төгрөг байх, түүнээс контент үйлдвэрлэгчид хэдэн хувийг хүртэх бэ? гэдэг асуудал журмаар зохицуулагдах юм. Иймээс журмыг хэлэлцэх явцад бидний оролцоог тэгш хангаж өгөхийг хүсч байна. Мөн хуулийн хүрээнд тусгай сан байгуулагдана. Энэхүү сангийн зарцуулалт журмаар зохицуулагдана. Иймээс дээрх асуудалд хамтарч ажиллахыг хүсч байна” гэлээ.

Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

Видео: Хамгийн өндөр настай панда төрсөн өдрөө тэмдэглэлээ
Видео: Хамгийн өндөр настай панда төрсөн өдрөө тэмдэглэлээ
 
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг АНХААРУУЛЖ байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг АНХААРУУЛЖ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.