Хүйтний эрч чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Тус зохицуулалт өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Үүнтэй холбоотойгоор, "Автомашины дугаарын хязгаарлалтын тэгш, сондгойг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ" гэх ташаа мэдээлэл цахим орчинд цацагдаж эхэллээ.
Учир нь ЗХУТ, ТЦА-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах дугаарын хязгаарлалтыг сунгах хүсэлт ирүүлсний дагуу олон нийтээс санал авч байгаа. Одоогоор иргэдээс санал авч дуусаагүй бөгөөд өнөөдрийн 17.00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Одоогийн байдлаар /2024.01.31/ 15:00 цагийн байдлаар санал асуулгад 6796 иргэн оролцсон байгаагийн 3076 буюу 45 хувь нь дэмжсэн бол 3720 буюу 55 хувь нь тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзжээ.