Хүний Эрхийн Үндэсний Комиссоос 2023 онд хүний эрхийг хангах чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарган ажилласан гэж үзэж, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн удирдлагад талархлын бичиг гардуулан өгчээ. Энэ талаар ШШГЕГ-аас,
"Тус анги шүүхийн шийдвэрээр эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүний эрхийг хангах, хамгаалах, мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор шинэчлэн тохижуулсан өрөөгөө хүний эрх хамгаалагч нарт танилцууллаа.
ХЭҮК-ын гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Энхболд, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор Я.Цэлмэн нар өнгөрсөн онд тус комисст хоригдогчдоос ирүүлсэн 121 өргөдөл, гомдлыг хүлээн авч, эрх нь зөрчигдсөн байж болзошгүй тохиолдлыг холбогдох хууль хяналтын байгууллагад уламжлан, шийдвэрлүүлсэн талаар мэдээлсэн юм" гэлээ.