Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын дугуйн үндэсний шигшээ багийн тамирчид 2024 оны эхний тэмцээндээ уралдаж эхэллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Монголын дугуйн үндэсний шигшээ баг, Алдар Спорт хороо, Испани улсын мэргэжлийн дугуйн "Burgos BH" багийн тамирчин ОУХМ С.Жамбалжамц Арабын нэгдсэн Эмират улсад 1-р сарын 26-31 хооронд зохион байгуулагдаж буй Tour of Sharjah /UCI2.2/ ангиллын тэмцээнд таван тивийн 27 багийн 162 дугуйчидтай өрсөлдөж байна.

ОУХМ С.Жамбалжамц одоогоор дөрвөн гарааны нийлбэр цагаар тэргүүлэгчээс +1'32" алдагдалтай 5-р байранд эрэмбэлэгдэж байна. Маргааш буюу 1-р сарын 31нд тэмцээний сүүлийн гараа талын 94км замыг туулж дүнгээ гаргана.

Мөн өнөөдөр Монголын дугуйн үндэсний шигшээ баг, Алдар Спорт хороо,Тайланд улсын мэргэжлийн дугуйн "ROOJAI INSURANCE" багийн тамирчин ОУХМ Б.Тэгшбаяр Саудын Арабын улсад 1-р сарын 30 - 2-р сарын 03 хооронд зохион байгуулагдах

Tour of Alula /UCI 2.1/ ангиллын тэмцээнээр энэ оны эхний гараадаа гарч байна.

Уг тэмцээнд UCI WorldTour 9, UCI ProTour 5, UCI Continental 3, National team 1, ангиллын нийт 18 багийн 121 дугуйчид таван гараанд гарч нийт 812.5 км замыг туулж дүнгээ гаргана.

Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон гэх С.Батдөлийн хэргийг УДШ-ийн хяналтын шатны хуралдаанаар ӨНӨӨДӨР хэлэлцэнэ
Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон гэх С.Батдөлийн хэргийг УДШ-ийн хяналтын шатны хуралдаанаар ӨНӨӨДӨР хэлэлцэнэ
 
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Баялгийн сангийн тухай хуулийг дагаж өөрчлөгдсөн хуулиуд “Legalinfo”-д байршиж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.