Сүүлийн өдрүүдэд ШТС-уудын дараалал ихсэж, зарим үед шатахуун өгөхгүй байна гэх мэдээлэл цахим орчин гараад буй. Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газраас тайлбар өглөө. Тодруулбал,
"Манай улс энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 29-ний хооронд зөвхөн Сүхбаатар боомтоор ОХУ-аас 1193 вагонцистерн буюу 71,580 тонн АИ-92 автобензин импортлоод байна. Энэ нь өнгөрсөн оны сарын дундаж хэрэглээтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.
Өнгөрсөн 2023 онд нийт 604 мянган тонн АИ-92 автобензин импортолж, хэрэглэсэн ба сарын дундаж хэрэглээ 50 орчим мянган тонн байсан" гэв.