Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын албан тушаалтан “Б” нар нь шаардлага хангаагүй ААН-ийг тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлж, бусдад давуу байдал бий болгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 12 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 22-28-ны хооронд гэмт хэргийн шинжтэй 112 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 2 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 80 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 825 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 801 хэрэг шалгагдаж байна. Хэрэг бүртгэлтийн 2 хэрэгт нийт 4 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • БЗД-ийн ...-р хорооны Засаг дарга “Т” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Ховд аймгийн Буянт сумын удирдах албан тушаалтан “Ц” нь “өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх;
  • “Н” нь Жижиг дунд үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх;
  • Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын албан тушаалтан “Б” нар нь шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийг тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Хан-Уул дүүргийн ...-р хорооны Засаг дарга “С” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын удирдах албан тушаалтан “А” нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • “Э” нь Шинжлэх ухаан, технологийн сангийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх хэргүүдийг прокурорт шилжүүлсэн байна.
ТАНИЛЦ: Хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
ТАНИЛЦ: Хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
 
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь “Чингис хаан” үндэсний баялгийн санд 2025 оны ногдол ашиг болох 36 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь “Чингис хаан” үндэсний баялгийн санд 2025 оны ногдол ашиг болох 36 тэрбум төгрөгийг төвлөрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.