Ковид-19-ийн тандалт, судалгааны тойм:
- Бостон дахь “Бет Израил Диконессын анагаах ухааны төв”-ийн аденовирусийн серотип 26 (Ad26) вектор дээр суурилсан “SARS-CoV-2”-ийн вакцины нэг удаагийн тунг сармагчинд туршихад дархлааны хариу урвал сайн байжээ.
- Биотехнологийн Модерна компанийн туршиж буй Ковид-19-ийн эсрэг вакцины эмнэлзүйн судалгаагаар 2 тунт “mRNA-1273” вакцин хүний биед SARS-CoV-2 халдвараас хамгаалах хүчтэй дархлааны хариу урвал үүсгэж байгааг тодорхойлжээ.
- Английн судлаачид дэлхийн 149 улс оронд 2020 оны 1-р сарын 1-ээс 5-р сарын 30-ны өдрийг хүртэл тогтоосон хөл хорио, хөдөлгөөн хязгаарлалтын нөлөөг судлахад Ковид-19-ийн тохиолдлыг дунджаар 13%-иар бууруулсан гэж үзэж байна. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох, сургууль хаах, олон нийтийн цугларалтыг цуцалсан нь нөлөө үзүүлсэн болохыг дурьджээ.
- Олон улсын хамтарсан судлаачдын баг 13 улс, бүс нутаг, нутаг дэвсгэрийн 108 кластертай 65 судалгаанд тойм хийхэд 66.7% нь БНХАУ-д бүртгэгдсэн байна. Гол төлөв гэр бүл, олон нийтийн газар, худалдааны төв, шашны байгууллага, асрамжийн газарт халдвар голомтлон гарсан байна.
- АНУ-ын Ковид-19-ийн хүнд хэлбэрээр өвдөөд эдгэрсэн хүний сийвэнгээс гарган авсан эсрэгбиеийн эмчилгээний үр дүнг судлах 2 шинэ эмнэлзүйн туршилт хийж эхэлсэн байна.
Эх сурвалж: ЭМЯ