Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л. Мөнхтүшиг : Гадаадад гацан буцах мөнгөгүй болсон иргэдэд УОК-ийн хандивын сангаас тусламж үзүүлэх талаар судалж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

УОК-ийн Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Гадаад хэргийн яамны консулын газрын дарга Л. Мөнхтүшиг:

“Өчигдөр буюу наймдугаар сарын 17-нд Хонконг руу тусгай үүргийн нэг онгоц нэмэлтээр явуулах зөвшөөрөл авсан тул 170 гаруй хүмүүсийг эх оронд нь авчрахаар бэлтгэл хангаж, иргэдэд мэдээлэл хүргээд зорчигчдын бүртгэлийг хийгээд явж байна. Энэ нислэгээр дамжуулан Зүүн Өмнөд Азийн Тайван, Малайз, Банкокг зэрэг улсуудаас иргэдээ татан авна. Мөн Австрали, Америкийн баруун эргээр байгаа иргэдээ татан авахаар төлөвлөж байна. Энэ чиглэлээр ирэх иргэд Хонкогийн чиглэл рүү нисэх тиз нэг талд авах шаардлагагүй бөгөөд тухайн нислэг эхлэх цэгээс шууд Улаанбаатар хотруу нисэх тизээ авах боломжтой болсон юм. Энэ цаг үед Эрээн, Замын үүд боомтоор БНХАУ-аас 140 гаруй иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна. Гадаадад гацан буцах мөнгөгүй болсон байгаа иргэддээ УОК-ийн хандивийн сангаас тусламж үзүүлэн татан авах асуудлыг судалж байна.” гэв.

Мөн тэрээр иргэдийг татан авахдаа УОК хээл хахууль авч байна гэх асуудалд дараах хариуг өгсөн юм. “Иргэдээс төлбөр хийгээд байхад нэмэлт төлбөр авсан үйл явдал гараагүй. Маш олон иргэн авилгал өгч байна, авилгал нэхэж байна гэсэн гомдол 5,6 сараас хойш үргэлжилж  байна. Авилга өгсөн, нэхсэн, авсан тухай мэдээллээ иргэд хууль хүчний байгууллагад өгч шалгуулах хэрэгтэй” гэж уриалсан юм.

Л.Дэлгэрмаа

Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын хариу СӨРӨГ ГАРЛАА
Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын хариу СӨРӨГ ГАРЛАА
 
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.