Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тарваган тахлын сэжигтэй тохиолдлын хариу СӨРӨГ ГАРЛАА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд


Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн билээ. 

Тэгвэл тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж буй 42 настай иргэний PCR, нян илрүүлэх шинжилгээний хариу сөрөг гарсан гэж ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Тиймээс Ховд аймгийн Онцгой комиссын хурлын шийдвэрээр Жаргалант, Цэцэг суман дахь хяналт, шалгалтын постыг буулгахаар боллоо.

Цаашид байгалийн голомтот, гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэд та бүхнийг тарвага агнахгүй, түүхий эд бүтээгдэхүүнийг нь хэрэглэхгүй, зөөвөрлөн, тээвэрлэж худалдаалахгүй байхыг мэргэжлийн байгууллагуудаас онцгой анхааруулж байна.

МХЕГ: Хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан хяналт шалгалт хийнэ
МХЕГ: Хичээл сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан хяналт шалгалт хийнэ
 
Ухаалаг камерын тусламжтайгаар гэрлэн дохиог зөв тохируулж, удирдах тоог 50 хувиар бууруулжээ
Ухаалаг камерын тусламжтайгаар гэрлэн дохиог зөв тохируулж, удирдах тоог 50 хувиар бууруулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.