Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ: 5-30 сая төгрөгийн нэг азтан тодорлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр боллоо.

Энэ удаагийн тохиролд 2023 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 43,543,919 баримтыг оролцуулсан юм.

Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 39,260
  • 4 орон таарсан /40,000-100,000/: 3,881
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 427
  • 6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 39
  • 7 орон таарсан /500,000- 10 сая төгрөг/: 3
  • 8 орон таарсан: /5-30 сая төгрөг/: 1

Сугалааны тохирлын дугаар: 45593109

Супер азтан 1-10 ширхэг баримт бүртгүүлсэн бол таван сая төгрөг, 11-50 хүртэлх баримт бүртгүүлсэн бол 10 сая төгрөг, 51-ээс дээш баримт бүртгүүлсэн бол 30 сая төгрөг хожиж байгаа юм байна.

Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон. Энэ сарын сугалааны тохирлоор цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг байна.

22 настай эрэгтэй зам тээврийн осол гаргаж, гарцаар гарч байсан гурван явган зорчигчийг мөргөжээ
22 настай эрэгтэй зам тээврийн осол гаргаж, гарцаар гарч байсан гурван явган зорчигчийг мөргөжээ
 
АН: Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжилтийг 2027 он хүртэл хойшлуулах шалтгааныг хууль санаачлагчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй байгаа