Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн албанд томилогдох 240 хүний урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Авлигатай тэмцэх газар 2020 оны 8 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 240 хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. 

Өнгөрсөн долоо хоногт 282 мэдүүлэг шинээр хүлээн авч нийт 457 урьдчилсан мэдүүлгийг хянан үзжээ. Хянан шийдвэрлэсэн 240 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 227, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 5, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 8 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгчээ. 

Одоогоор ажиллагаанд 217 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. 

Эх сурвалж: АТГ

Х.Нямбаатар: Согтууруулах ундаанаас авсан татвараар сан байгуулж, архинд донтох өвчтэй хүмүүст эмчилгээ хийдэг болно
Х.Нямбаатар: Согтууруулах ундаанаас авсан татвараар сан байгуулж, архинд донтох өвчтэй хүмүүст эмчилгээ хийдэг болно
 
Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.