Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Согтууруулах ундаанаас авсан татвараар сан байгуулж, архинд донтох өвчтэй хүмүүст эмчилгээ хийдэг болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх ажлуудын тухай мэдээлэл хийлээ. Тэрээр, 

1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай зохицуулалт хийнэ. Ингэхдээ:

  • Төр бизнесийн үйл ажиллагаа эрхлэхийг хязгаарлана
  • Томоохон төрийн өмчит компаниудыг нээлттэй ХХК болгоно
2. Мөнгө хүүлэлтийн эсрэг зохицуулалт хийнэ
  • Барьцаалан зээлэх, зээлээс чөлөөлөх, цагийн зээл олгох, ломбард ажиллуулах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүдийг бүртгэлтэй болгоно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулинд нэмэлт өөрчлөлт оруулна
  • Цахим орчинд хийсэн хэлцлийг баримтад тооцдог болно
  • Иргэний болон захиргааны шүүхийн давхардлыг арилгана
4. Шүүх эрх мэдлийн шинэчлэл хийнэ
  • ШЕЗ-ийг бие даасан болгоно
  • Шүүгчийн хуулийг бий болгоно
  • Эдийн засаг, бизнесийн чиглэлээр мэргэшсэн эрх зүйч бэлтгэх бодлого баримтлана
  • Анх хөнгөн хэрэг үйлдсэн хүмүүсийг нийтэд тустай ажил эрхлүүлэх, цахимаар орон нутагт байлгаж хянах
5. Архидан согтууруулах тухай хууль
  • Согтууруулах ундаанаас авсан татвараар санхүүждэг сан байгуулж, архинд донтох өвчтэй хүмүүст эмчилгээ хийдэг болно 
6. Шашин шүтэх, эс шүтэх эрхийн тухай
  • Гаж урсгалуудыг хязгаарлах
  • Шашны байгуулагаар дамжуулан ашиг олох үйл явцыг хориглоно
7. Зөрчлийн тухай хууль
  • Төр шалган тусалдаг үйл ажиллагаа явуулна. Зөрчлийг арилгах хугацаа өгөөд арилгаж чадахгүй бол торгоно
  • Зөрчилд ноогдох дээд, доод торгуулийн хязгаартай болно
8. Хууль зүйн салбарыг цахим шилжилт хийнэ. 
9. Хэвлэлийн эрх чөлөөний хуулинд зохицуулалт хийнэ
  • Гүтгэлэгийг зогсооно
  • Редакц гүтгэлэг биш гэж үзвэл тухайн хэргийг цааш шалгана.
Мөн тэрээр үндсэн хуулийн нэмэлт өөрлөлтийн 6,2 ийн тухай “ Баялаг бол төрийн нийтийн өмч буюу ард түмний өмч. Лицензийг нэг агентлаг бус УИХ-аар хэлэлцэж өгдөг болъё гэсэн санаа” хэмээн тайлбар өглөө.
 
Л.Дэлгэрмаа
Завхан аймаг руу шөнийн нислэг үйлдэх боломжтой боллоо
Завхан аймаг руу шөнийн нислэг үйлдэх боломжтой боллоо
 
ШҮҮХ: Ц.Санжаачойпэлд 1 жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноолоо
ШҮҮХ: Ц.Санжаачойпэлд 1 жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.