Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол гараад байна.
Гал ойролцоох 60 айлын орон сууц болон иргэдийн автомашин руу тархсан тул цагдаа, онцгойгийнхон хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Мөн галыг унтраахаар ажиллаж байсан 3 алба хаагч харамсалтайгаар амь насаа алджээ.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Галыг унтраахаар ажиллаж байхад харамсалтайгаар онцгой байдлын 3 алба хаагч дэлбэрэлтэд өртөж 40-өөд метр шидэгдэж, амь насаа алдсан байна. 11 иргэн түлэгдэж, түлэнхийн төвд хүргэгдсэн" гэлээ.