Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Хоёр хүн эдгэрч, 586 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдал,  тархалтын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 

"/2020.08.17/ Өчигдөр ХӨСҮТ-ийн 2, Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийт 586  хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Бүх шинжилгээний хариунд коронавирус илрээгүй.

Шинжилгээний хариуг задалбал: 

  • 7.28-ны өдөр Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 258 хүний  давтан шинжилгээ
  • 8.11-ны өдөр Прага-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн  248 хүний давтан шинжилгээ, 
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3  хүний  шинжилгээ,
  • Тандалтын нэг хүний шинжилгээ, 
  • Эмч, ажилчдын 5 шинжилгээ, 
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 28  хүний давтан шинжилгээ
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 13 хүний давтан  шинжилгээ, 
  • Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн  28  жолоочийн шинжилгээ
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй. 

Өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны тусгаарлалт руу шилжиж байна. 27, 28 настай энхийг сахиулагчид эдгэрлээ.  Ингээд МУ-д  нийт батлагдсан тохиолдол 298 байна. Үүнээс 278 иргэн эдгэрсэн байна. ХӨСҮТ-д одоо 20  хүн эмчлэгдэж байна. 18 хүний биеийн байдал хөнгөн, 2 хүний биеийн байдал хүнд байна" гэв. 

Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 5.2 хувиар өслөө
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 5.2 хувиар өслөө
 
ШҮҮХ: Ц.Санжаачойпэлд 1 жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноолоо
ШҮҮХ: Ц.Санжаачойпэлд 1 жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оноолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.