Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2020 оны эхний хагас жилд 642.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 31.7 (5.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Энэхүү өсөлтөд утсан холбооны үйлчилгээнээс олсон орлого 9.1 (10.7%) тэрбум төгрөг, компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйлчилгээнээс олсон орлого 8.9 (37.3%) тэрбум төгрөг, телевизийн өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйлчилгээнээс олсон орлого 8.4 (10.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Шуудангийн үйлчилгээний салбар 2020 оны эхний хагас жилд 515.1 мянган ширхэг бичиг, захидал, 77.6 мянган ширхэг боодол, 103.3 мянган ширхэг илгээлт, 62.0 мянган ширхэг буухиа, 402.1 мянган ширхэг бизнес захидал, 99.4 мянган ширхэг гибрид шуудан, 9.7 мянган ширхэг цахим худалдааны илгээмж, 3.5 сая ширхэг тогтмол хэвлэлийг хэрэглэгчдэд хүргэжээ.
Эх сурвалж: ҮСХ