Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увс аймгийн Тэс суманд 150 хүүхдийн багтаамжтай дотуур байр ашиглалтад орлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд


Увс аймгийн Тэс суманд 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Тэс сумын ЕБС-ийн сурагчдад зориулсан 150 хүүхдийн хүчин чадал бүхий дотуур байрыг ашиглалтад орууллаа.

Увс аймгийн Тэс сум хүн амын тоогоороо аймгийн төвийн дараа ордог буюу хүн амын төвлөрөл ихтэй сум юм. Төвийн сургуулиас гадна хоёр багт тус бүр нэг, нэг бага сургуультай. Сүүлийн жилүүдэд сумын төвөөс зайдуу баг, тосгодоос төвд суралцах сурагчдын тоо эрс нэмэгдэхийн хэрээр сурагчдын дотуур байрны асуудал хөндөгдөж эхлээд байв.

Одоогоос 11 жилийн өмнө буюу 2009 онд 100 хүүхдийн багтаамжтай дотуур байр ашиглалтад оруулсан бөгөөд гол төлөв эрэгтэй сурагчдыг байрлуулан үйл ажиллагаа явуулжээ. Тиймээс энэ онд дахин 150 хүүхдийн багтаамжтай дотуур байрыг барьж хүлээлгэн өгч буй нь энэ юм.

Тус байранд алслагдсан баг, тосгоноос ирж суралцах 6 настнууд болон эмэгтэй сурагчдыг оруулахаар төлөвлөжээ.

"Барилгын хөгжлийн төв" захиалагчийн техникийн хяналтыг хийж гүйцэтгэсэн бол барилга угсралтын ажлыг "Зоос импекс" компани гүйцэтгэсэн байна.

“Арьс ширний цогцолбор”-ыг барьж байгуулахад нийт 225 сая ам.долларын өртөг шаардлагатай гэв
“Арьс ширний цогцолбор”-ыг барьж байгуулахад нийт 225 сая ам.долларын өртөг шаардлагатай гэв
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.