Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Арьс ширний цогцолбор”-ыг барьж байгуулахад нийт 225 сая ам.долларын өртөг шаардлагатай гэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Зургийн эх сурвалж: МҮХАҮТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Дархан-Уул аймагт баригдах “Арьс ширний цогцолбор” төслийн танилцуулах уулзалт боллоо.

Танилцуулгыг “Дархан-Арьс ширний цогцолбор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяр хийж, МҮХАҮТ-ын дэргэдэх Ноос ноолуурын зөвлөл, Монголын арьс шир үйлдвэрлэлийн холбоо, Монголын арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо болон Монголын барилгын үндэсний ассоциацийн төлөөлөл зэрэг арьс шир, ноол ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй компани, ТББ-ын төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 10-15 сая ширхэг арьс зах зээлд нийлүүлдэг бөгөөд борлуулалтын тодорхой суваггүйн улмаас чанар болон зах зээлд өрсөлдөх чадвар унасаар байгаа юм. Арьс ширний бараа бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээн олон улсын зах зээлд борлуулах нь энэхүү төслийн гол зорилго юм.

Цогцолборыг барьж байгуулахад нийт 225 сая ам.долларын өртөг шаардлагатай байгаа. Цогцолбор нь Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс зүүн урагшаа, нийт 180 га талбайд баригдана. Цогцолборыг үйл ажиллагааны 15 хувь нь орон нутгийн мэдэлд, үлдэх хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлнэ. Төсөл хэрэгжиж эхэлснээр арьс шир, ноос ноолуурын борлуулалтын эргэлтийг түшиглэсэн олон үйлдвэрүүд байгуулагдаж, дотоодын тээвэр, химийн үйлдвэрлэл гээд маш олон салбар дагаж хөгжих аж.

Цогцолборыг барьж байгуулах, үл хөдлөх хөрөнгийн сан байгуулахад хувийн хэвшлийн оролцоо чухал шаардлагатай байгаа талаар энэхүү уулзалтын үеэр танилцуулж, арьс шир, ноос ноолуур үйлдвэрлэгчид саналаа хэлж, сонирхсон асуултдаа хариулт авлаа.

Ж.Мягмар: Цэцэрлэгийн хүүхдүүд анги танхим дотроо амны хаалт зүүхгүй хичээллэнэ
Ж.Мягмар: Цэцэрлэгийн хүүхдүүд анги танхим дотроо амны хаалт зүүхгүй хичээллэнэ
 
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.