Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд 7 хоногийн баривчлах шийтгэл оногдуулжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 43 секунд

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 3, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 9, сураггүй алга болсон хүн 57, шүүхээс даалгасан хүн 57, зөрчил үйлдсэн 16 хүнийг дэвшилтэт технологи ашиглан олж тогтоосон байна.

Шийдвэрлэсэн хэргүүдээс дурдвал, “Б” нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Toyota маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ урсгал сөрж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, 50 нэгжтэй тэнцэх 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй мэдээллийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалгажээ. Шалгалтаар 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны орцонд иргэн “П” нь гэр бүлийн хамаарал бүхий хүний биед халдаж зодсон үйлдлийг илрүүлж, түүнд холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээн шалгаж, хэргийг шийдвэрлүүлэхээр харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, шүүхээс зөрчлийн холбогдогчид долоо хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.

ЦЕГ: Хүүхдийн эрхийг зөрчсөн 46 иргэнд 13 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ
ЦЕГ: Хүүхдийн эрхийг зөрчсөн 46 иргэнд 13 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.