Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АПУ ХК хагас жилийн цэвэр ашгаас 39.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

Огноо
Унших
0 минут 52 секунд


"АПУ" ХК хагас жилийн цэвэр ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилахаар болжээ. 

Тодруулбал, "АПУ" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны наймдугаар сарын 13-ны өдрийн хурлын 20/14 тоот тогтоолоор компанийн хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 37.5 (гучин долоон төгрөг тавин мөнгө) төгрөг, нийт 39.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гарах бүртгэлийн өдрийг эчнээ санал хураалтын хэлбэрээр зохион байгуулагдах Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох аж. Ногдол ашгийг 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөрт багтаан тараахаар болсон байна.

Эрүүл мэндийн салбарт хийгдэх өөрчлөлт, шинэчлэлтийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжиж ажиллахаа илэрхийлэв
Эрүүл мэндийн салбарт хийгдэх өөрчлөлт, шинэчлэлтийг НҮБ-ын Хүүхдийн сан дэмжиж ажиллахаа илэрхийлэв
 
Ирэх нэгдүгээр сард Монголбанк, СЗХ-нд холбогдох  нэр дэвшигчийн сонсгол болно
Ирэх нэгдүгээр сард Монголбанк, СЗХ-нд холбогдох нэр дэвшигчийн сонсгол болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.