Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын шүүх хурал тав дахь өдрөө хаалттай үргэлжилнэ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 53 секунд

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал тав дахь өдрөө хаалттай үргэлжилнэ.

Шүүх хурал нийт таван удаа хойшилсон. Хамгийн сүүлд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд товлогдсон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшилсон байдаг. Сануулахад, АТГ-аас хэргийг шалган, өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхийн шатанд очсон юм. Тодруулбал,

Т.Аюурсайханыг "Гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн" зэрэг үндэслэлээр, Б.Ганхуягийг "Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн" хэмээн буруутгаад байгаа билээ.

ЭЕРЭГ МЭДЭЭ: 5 хүүхдийн аав Б.Отгонбаяр хадам ээждээ нэг өрөө байр авч өгчээ
ЭЕРЭГ МЭДЭЭ: 5 хүүхдийн аав Б.Отгонбаяр хадам ээждээ нэг өрөө байр авч өгчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.