Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕРЭГ МЭДЭЭ: 5 хүүхдийн аав Б.Отгонбаяр хадам ээждээ нэг өрөө байр авч өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Эрүүл саруул амаржсан эхнэр нь зуурдаар бурхан болж, 5 хүүхэдтэйгээ өнчирч үлдсэн иргэн Б.Отгонбаярт монголчууд хандивын гараа сунгаж, 433 сая төгрөг цугларсан. Тус хандивын мөнгөөр Б.Отгонбаярт байр авч өгөн үлдсэнийг нь хүүхдүүдийн нэр дээрх хадгаламжид хийсэн хэмээн мэдээлсэн.

Гэвч цахим орчимд "Б.Отгонбаярын найзууд хандивын мөнгөнөөс нэхсэн. Авсан байрных нь хамтран эзэмшигчээр нэрээ бүртгүүлсэн" зэрэг мэдээллүүд гарч эхэлсэн.

Уг мэдээлэлд Б.Отгонбаяр "Сайн байцгаана уу. Би залруулга хийх гэсэн юм. Фэйсбүүкээр явж буй мэдээлэл худлаа. Найз нөхдүүдийг маань харлуулах ташаа мэдээлэл явж байна. Би 5 хүүхэдтэйгээ байранд орсон. Хамтран эзэмшигч байхгүй. Хүүхдүүдийнхээ нэр дээр хадгаламж нээсэн. Мөн хадам ээждээ 1 өрөө байр авч өгсөн. Учир нь миний хадам ээж түрээсийн байранд амьдардаг, хөл гар муу" гэлээ.

Ардчиллыг бэхжүүлэхэд олон ахиц дэвшил гарч байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо
Ардчиллыг бэхжүүлэхэд олон ахиц дэвшил гарч байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.