АН-ын дарга Лу.Гантөмөр ажлаа хийхгүй, харагдаж, үзэгдэхгүй хаагуур яваад байна гэх зэргээр нэлээдгүй эрэл сурал болдог билээ. Тэгвэл тэрбээр тун ч завгүй яваа аж. Тухайлбал, Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр арлын Японд намынхаа Тэргүүн дэд болон бусад гишүүдийнхээ хамтаар Ардчилсан, либераль намынхантай уулзалт хийж, яваа гэнэ. Энэ талаар Япон улсын Ардчилсан, либераль намын албан ёсны хуудаст мэдээлэл нь тавигджээ. Өөрөөр хэлбэл, ардчилагчид гараа хумхиад зүгээр суулгүй боловсролын салбарт дахин нэг шатыг шинээр эхлүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Түүний хувьд Японд дээд мэргэжил эзэмшсэн бөгөөд шинэ залуу үеийн боловсрол мэдлэг, мэргэжилд маш их анхаарал хандуулдаг гэдгийг монголчууд андахгүй. Тэрбээр БСШУ-ын сайдаар ажиллаж байхдаа “1000 инженер” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд олон залуус Япон улсад инженерийн мэргэжил эзэмшиж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа билээ. Дашрамд дуулгахад, Лу.Гантөмөр дарга Япон улсад Сэндай, Нагаокад Электрон инженерчлэлийн чиглэлээр суралцаж, төгссөн гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх.