Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй “Сөүл хотын залуучуудын 1 дэх удаагийн сайн дурын баг”-ийн гишүүд 1 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн ЗДТГ засаг даргын орлогч Б.Цэрэн болон ажлын албатай албан ёсны уулзалт хийлээ.
Сөүл хотын залуучуудын сайн дурын баг нь “Уур амьсгалын өөрчлөлт” болон “Дэлхийн иргэний боловсрол” гэх үндсэн 2 чиглэлээр Улаанбаатар хотын нийт 5 боловсролын байгууллагад томилогдон үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний нэг нь Хан-Уул Дүүргийн ерөнхий боловсролын 60-р сургууль юм.
Уулзалтын хүрээнд Хан-Уул дүүргийн зүгээс эко дүүрэг зорилтын хүрээнд хийгдэж буй ажил болон Сөүл хотын залуучуудын сайн дурын багийн “Уур амьсгалын өөрчлөлт” чиглэлийн хүрээнд хийгдэж буй сайн дурын үйл ажиллагааны тухай танилцуулгыг харилцан танилцуулсан бөгөөд талуудын цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцон хамтын ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн юм.
Мөн уулзалтын дараа Хан-Уул дүүрэгт байрлах АПУ ХК, Говь ХК-ийн үйлдвэртэй танилцах хөтөлбөрийг Жой Монголиа Трэвэл ХХК зохион байгуулсан бөгөөд сайн дурын гишүүд Монголын ноолууран бүтээгдэхүүн болон шар айраг, сүү сүүн бүтээгдэхүүн хэрхэн яаж бүтдэг, Монгол Улсад болон олон улсад ямар амжилт гаргасан гэх зэрэгтэй танилцсан юм.
Сануулахад,
◊ Сөүл хотын залуучуудын сайн дурын баг: Залуучуудын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төсөлд оролцох боломжоор хангах болон сайн дурын ажлаар дамжуулан глобал чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Сөүл хотын захиргаанаас сонгогдсон гадаад дахь сайн дурын баг
◊ Сөүл хотын залуучуудын 1 дахь удаагийн сайн дурын баг: Сайн дурын баг нь “Уур амьсгалын өөрчлөлт” болон “Дэлхийн иргэний боловсрол” гэсэн 2 чиглэлд нийт 40 хүний бүрэлдэхүүнт баг бөгөөд Улаанбаатар хотын 5 боловсролын байгууллага (Үүнд: 60-р сургууль, МҮИС, Эм Ай Юү дээд сургууль , 23-р сургууль, Чингэлтэй Дүүргийн боловсролын хэлтэс)-д томилогдон нийт 3 сарын хугацаанд сайн дурын ажил хийж байна.