Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Хүүхдийн тоглоомын төвд өгөх зөвлөмж

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 31 секунд

Эрүүл мэндийн яамнаас хүүхдийн тоглоомын төвүүдэд зориулан гаргасан коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. 

Аж ахуй нэгжид:

  • Биеийн халуун үзэх
  • Ам эсвэл нүүрний хаалт зүүх
  • Бээлий өмсөж үйлчлэх
  • Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол хийх
  • Тоглоомыг савантай бүлээн усаар өдөр бүр угаах
  • Талбайн хэмжээний 50 хувьд үйлчилгээ явуулах
  • Үйлчилгээ хооронд өрөөг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • 1л усанд 25мл белизна хийж ширээ, сандал, тавцан, хаалганы бариул, шал, савлуур, гулсуур зэрэг хатуу гадаргууг тогтмол арчиж цэвэрлэх
  • Гар угаах орчин бүрдүүлэх, гарын цаас, саван байлгах
  • Ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх
  • Хүлээлгийн өрөөнд олон хүүхдийн бөөгнөрөл үүсгэхгүй байх
  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
  • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Үйлчлүүлэгчид:

  • Амны хаалт зүүх
  • Хүн хооронд 1,5-2 метрийн зай барих
  • Тоглоомын төвд орох, гарах бүрт спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч эсвэл нойтон сальфетикаар гараа цэвэрлэх
  • Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
  • Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
  • Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх
Сагсан бөмбөгийн
Сагсан бөмбөгийн "U17" насны баг тамирчид Дэлхийн аваргад оролцох эрхээ авлаа
 
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Үе тэнгийн дээрэлхэлтийг өөгшүүлж, “хүчирхийлэгч“-дийн толгойг илсэн 130 дугаар сургуулийн удирдлагуудад ямар хариуцлага ТООЦОХ вэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.