Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сагсан бөмбөгийн “U17” насны баг тамирчид Дэлхийн аваргад оролцох эрхээ авлаа

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 33 секунд


ФИБА U17 ур чадварын тэмцээний Азийн сонгон шалгаруулалтад оролцсон Монгол Улсын шигшээ баг Ливан улсын багийг 115:118 (бага оноотой нь хожих дүрэмтэй) харьцаатайгаар хожиж, дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авлаа.

Монгол Улсаас оролцож буй баг нь урьдчилсан хэсэгт 12 багтай өрсөлдсөн бөгөөд хэсгээс 2-р гарч Ливан Улсын багтай таарчээ. Ливаны багийн хувьд А хэсэгт 1-р байраар гарч онооны рекорд хийсэн хүчтэй баг байв.

ФИБА-гаас (5х5) U17 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Ковид-19 цар тахалаас болж цуцалсны улмаас дэлхий даяар энэхүү ФИБА U17 ур чадварын тэмцээнийг зохион байгуулж байгаа билээ.

ФИБА-гийн 2020 оны 5х5-ийн U17 насны Дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан байсан 15 улс дээр Африк, Америк, Европ тив тус бүрийн Урьдчилсан хэсгээс 1, Ази-Далайн орнуудыг нийлүүлсэн тул 2 эрх олгож нийт Дэлхийн шилдэг 20 баг ФИБА буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ур чадварын тэмцээнд өрсөлдөнө. 

Тэдний нэг нь Монгол Улс болж байгаа аж. ФИБА U17 Дэлхийн аварга багийг шалгаруулах ур чадварын тэмцээн 2020 оны наймдугаар сарын 18-наас 23-ны өдрүүдэд болно.

Баруун бүсэд хэрэгжүүлэх усан хангамжийн инновацын төслийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо
Баруун бүсэд хэрэгжүүлэх усан хангамжийн инновацын төслийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.