Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Жалгас Адилбаевтай уулзлаа.

Хоёр улс боловсрол, шинжлэх ухааны салбарын олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд Казахстан Улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын 2008 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан хэлэлцээрийн дагуу Казахстан Улсад оюутан сургаж, суралцагчдын тоог нэмэгдүүлж ирснийг онцлон тэмдэглэв. Мөн өнгөрөгч онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Касахстан Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улсын боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулсныг дурдаад эдгээр баримт бичгийн хэрэгжилтийг хангаж, үр дүнтэй хамтран ажиллах тал дээр талууд санал нэгдэв.

Цаашид шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх асуудлыг хөндөн ярилцаж, санал солилцлоо.

Орос багш нар хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад орос хэл заана
Орос багш нар хөдөө, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад орос хэл заана
 
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.