Ажилчид 360 градусын виртуал бодит байдлын туршилтаар ялгаварлан гадуурхалтыг бодитоор мэдэрч, түүнтэй хэрхэн тэмцэх талаар заалгаж байна. Зургийн эх сурвалж: CNN
Түлхүүр мэдээлэл:
- АНУ-ын Vantage Point компани арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг программ хэрэгжүүлнэ.
- VR төхөөрөмж ашиглан ажилтан бүрт ялгаварлан гадуурхалтад бодитоор өртөж буй мэдрэмж төрүүлэн, ямар байдгийг нь мэдрүүлэх зорилготой аж.
- Угтаа олон үндэстний хүмүүсээс бүрдсэн ажиллах хүч бүхий компаниуд илүү амжилттай байдаг болох нь судалгаагаар тогтоогджээ.
Хэрвээ таныг ажил дээрээ байхад хэн нэгэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргавал та яах вэ? Үүний эсрэг тэмцэх үү, эсвэл зүгээр л өнгөрөөх үү?
АНУ-ын гарааны бизнесийн компани болох Vantage Point нь ажлын байран дахь арьс өнгөний ялгаварлан гадуурхалтын эсрэг программ хэрэгжүүлж эхэлжээ. Ингэхдээ тэд Виртуал бодит байдал буюу VR чихэвчийг ашиглан ажилтан тус бүрийг амьдрал дээр тохиолдсон жишээ бүхий арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтад өртүүлэн, энэ тохиолдолд ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь асуух юм.
Тус компанийн үүсгэн байгуулагч Морган Мерсер нь ажлын байран дээрээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт болон ажлын байран дахь бэлгийн дарамт аль алинд нь өртөж байсан аж. Тиймдээ ч тэрээр ийм байдалд орох ямар байдгийг бусад хүмүүст мэдрүүлэх хүсэлтэй бөгөөд үүнд нь VR үнэтэй хувь нэмэр оруулна гэж найдаж байгаа юм байна.
Vantage Point компанийг үүсгэн байгуулагч Морган Мерчер. Тэрээр компаниа 2017 онд байгуулжээ. Зургийн эх сурвалж: CNN
МакКинсигийн 2020 оны тайланд дурдсанаар олон янзын ажиллах хүч бүхий (олон үндэстний ажилчидтай) компаниуд бусдаасаа илүү амжилттай байх хандлагатай байдаг нь тогтоогджээ. Жишээлбэл, 15 орны 1000 компанийг харьцуулан судалж үзэхэд ихэнх тэргүүлэх компаниудын хүний нөөц нь үндэстний олон талт байдлыг хангасан байдаг бөгөөд тэд бусад компаниудаасаа 36%-иар илүү ашигтай ажилладаг байна.
Эх сурвалж: CNN
Х.Үүрийнтуяа