Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: БНСУ-д суух Элчин сайдаар С.Сүхболдыг, мөн БНПУ, Швед улсад суух Элчин сайд нарыг томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгчдийг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

Улмаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар С.Сүхболдыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Доржийг эгүүлэн татаж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Байгалмааг, Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазарыг эгүүлэн татаж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзийг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболдыг эгүүлэн татаж, Байнгын төлөөлөгчөөр Н.Анхбаярыг шинээр томилох саналыг зөвшилцөхөөр ирүүлснийг хэлэлцэж дэмжлээ.

Т.Оргилмөнхийг Шинэ намын нарийн бичгийн даргаар томилжээ
Т.Оргилмөнхийг Шинэ намын нарийн бичгийн даргаар томилжээ
 
Түймрийн утаа нь нүүрс болон машины утаатай адил хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг
Түймрийн утаа нь нүүрс болон машины утаатай адил хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.