Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргааш баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр цасан шуурга шуурна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Өнөөдөр Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг, Увс аймгийн өмнөд, Завхан, Говь-Алтай аймгийн баруун хэсгээр салхины хурд 18-20 м/с, түр зуур 24 м/с-ийг давж ширүүснэ.

Маргааш буюу энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

  • Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.
Г.Занданшатар: Би хэнтэй уулзахаа хэнээр ч заалгахгүй
Г.Занданшатар: Би хэнтэй уулзахаа хэнээр ч заалгахгүй
 
16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн шүүх хурал 10 цагийн турш ХААЛТТАЙ үргэлжилж байна
16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарт холбогдох хэргийн шүүх хурал 10 цагийн турш ХААЛТТАЙ үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.