Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Чинзориг: Сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байхад анхаарч ажиллах шаардлагатай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 15 секунд


УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн асуудлыг хөндлөө. 

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг "Сонгуулийн өмнө, өмнөх Засгийн газрын үед их, дээд сургуулиудын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх, сургалтын төлбөрийг төлөх боломжийг уян хатан болгох тал дээр ажиллаж байсан. 

Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан эцэг эхчүүд, сонгогчид олон асуудал дэвшүүлж байна. Тухайлбал, АШУҮИС-ийн 1-р түвшний оюутны төлбөр 87 мянгаас 100 мянга болтлоо нэмэгдээд байна. Цар тахлын үед орлого, мөнгө байхгүйгээс үүдэж хүүхдүүдийн сургалтын төлбөр асуудал дагуулж байна гэсээр байна. 

Их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэхгүй байх тал дээр хариуцсан яам анхаармаар байна. Их дээд сургуульд шинээр элсэн суралцаж буй оюутнуудыг төлбөрөө 100 хувь төлж байж, сургуульдаа орох асуудал гараад байгаа юм байна. Эцэг, эхчүүд шууд төлж чадахгүй нөхцөл байдалд байна. 

Иймд төрийн өмчийн их, дээд сургуулиудын төлбөрийг уян хатан төлбөх боломжийг бүрдүүлэх, нэмэгдүүлэхгүй байх нөхцөл, боломжийг цар тахлын онцгой нөхцөлд бий болгомоор байна" гэв.

УИХ-ын гишүүн С.Чинзоригийн асуултад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хариулахдаа "2020-2021 оны хичээлийн жилийн байдлаар их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэхгүй байх чиглэл өгсөн. Гэхдээ 2-4-р түвшний оюутнуудын сургалтын төлбөр  нэмэгдээгүй. 

Харин нэгдүгээр курсийн оюутнуудын хувьд зарим онцлог хөтөлбөрүүдэд судлах хичээлээсээ хамааран кредитийн тоо нэмэгдсэн. 

Сургалтын төлбөрийг тушаахдаа 100 хувь төлөх биш уян хатан хандах талаар их, дээд сургуулиудад мөн чиглэл өгсөн" гэв.

"Дархан-Уул аймагт алт олборлосон иргэний 230 грамм алтыг хураан авч, техник төхөөрөмжүүдийг битүүмжилсэн"
 
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Нийслэлийн ЗДТГ-ын даргаар Д.Амгаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.