Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төгс буянт Монгол зурхайн тооллоор энэ жил битүүний өдөр тасарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Энэ жилийн Цагаан сарын баярын өдөр буюу XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Улмаар цахим орчинд битүүний өдөр байхгүй гэх мэдээлэл цацагдаж буй.

Энэ талаар Гандантэгчинлэн хийдийн Гэвш, зурхайч лам Г.Батсууриас тодруулахад "Төгс буянт Монгол зурхайн тооллоор өвлийн сүүл сарын хуучдын 30 буюу билгийн тооллын битүүний өдөр тасарч байгаа. Тодруулбал, Төгс буянт Монгол зурхайн тоололд өдөр давхцах болон тасрах ёс бий. Энэ жил битүүний өдөр тасарч буй тул урд өдөр нь буюу аргын тооллын 2-р сарын 09-ний өдөр ард иргэд битүүлгээ хийнэ" гэх мэдээллийг өглөө.

Бид энэ талаарх дэлгэрэнгүй видео тодруулгыг удахгүй UBN.mn пэйж хуудсаар хүргэх болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баруун аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
 
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
МАРГААШ: Улаанбаатарт 27 хэм дулаан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц