Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Хөрөнгө оруулалтын тухай хуультай холбоотой асуудлаар дахин байр сууриа илэрхийлэв. Тэрбээр,
"Бизнесменүүд минь ээ, баялаг бүтээгчид минь ээ. Та бүхэн "Мояа"-чуудыг давж дуугараад өгөөч. Эдийн засгийн хөдөлгүүр болсон хөрөнгө оруулалтыг дэмжиж үгээ хэлээд өгөөч. Боловсролтой сэхээтнүүд минь ээ, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө үгээ хэлээд өгөөч. Залуучууд минь, ирээдүйнхээ төлөө "Мояа"-чуудыг даваад үгээ хэлээд өгөөч. Та бүгдээс гуйж байна. Монголчууд минь ээ, цоглог, хийморьтой байгаад өгөөч ээ. Танкны үлгэрийг амилуулмааргүй байна" гэжээ.