УИХ-ын гишүүн С.Ганбаатар ҮХ-ийн 6.2 заалтыг эсэргүүцэж, түүнд өөрчлөлт оруулах боломжийг судлах ажлын хэсэг яаралтай байгуулахыг шаардаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр:
"Бид долоо хоног бүр УИХ-аар хэлэлцэж буй асуудлуудын талаар мэдээлэл өгч байх болно.
ҮХ-ийн 6.2 заалтыг ард түмэн даяараа давалгаалж эсэргүүцэж байгаа. Гэвч УИХ-ын гишүүд дүлий дүмбэ байсаар байна.
Улс орны хамгийн чухал зүйл бол газар нутгийн тусгаар тогтнол. Таван тусгаар тогтнолын хамгийн суурь болсон газар нутгийн тусгаар тогтнол аюулд орсон. Тиймээс бид долдугаар сарын 2-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүнд бичиг явуулж, шаардлага хүргүүлсэн. Уг шаардлага нь Үндсэн хуулийн 6.2 заалтад тайлбар хийгээч, засварлаач, энэ асуудлыг иргэний нийгмийн байгууллага сонгогчдынхоо төлөөллийг хүлээн авч уулзаач, эрх баригчид нь энэ тал дээр дорвитой арга хэмжээ аваач гэсэн шаардлага бүхий агуулгатай юм.
Гэсэн ч УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс хариу өгөхгүй таг чиг байна. Харин өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс захидал ирсэн. Ирсэн бичиг дээр нь:
“Таны шаардлагыг хүлээж авлаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу ҮХ-д 8 жил засвар оруулах боломжгүй. Дагалдах хуулиудад өөрчлөлт оруулахаар бид ярьж байна” гэж бичжээ.
Энэ бидэнд хангалтгүй байна." гэсэн юм.