Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Австралид шар айргийг эрчим хүч болгон ашиглаж эхэллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 34 секунд
Түлхүүр мэдээ:
  • Хугацаа нь дууссан шар айргаар биогаз үйлдвэрлэж эхэлжээ.
  • Австралийн шар айрагны 14 тэрбум долларын зах зээлийн хувьд энэ үнэхээр чухал нээлт болов.  
  • Аделаид хотынхны 7 хоногт хэрэглэх шар айргаар 1200 өрхийн эрчим хүчийг сарын турш хангах боломжтой гэв.


ФРЕМАНТЕ, АВСТРАЛИ. 06-р сарын 06-ны өдөр: Баарны ажилтан Жэйми Эллиот ХӨЛ ХОРИО дахин нээгдсэнийхээ дараа шар айргаар үйлчилж байна. Коронагийн улмаас тус улсад гуравдугаар сараас хойш хөл хориог чангатгаснаар 10 мянга орчим паб, клуб, шар айрагны үйлдвэр түр зогсож, эдийн засгийн хүнд нөхцөлд үлджээ. Зургийн эх сурвалж: (Пол Кейн / Getty Images-ийн зураг)


Өмнөд Австралийн Аделаид хотод хугацаа нь дууссан хэдэн сая тонн шар айргийг эрчим хүчний найдвартай эх үүсвэр болгон ашиглаж эхэлжээ. “Ковид-19”-ийн улмаас Автсралид шар айрагны хэрэглээ буурч үйлдвэрлэгчид хугацаа нь дууссан бүтээгдэхүүнээ асгахад хүрчээ. Их хэмжээний шингэн асгахад давхар татвар төлөх ёстой болсон тул шар айрагны үйлдвэрүүд хаягдал бүтээгдэхүүнээрээ биогаз үйлдвэрлэж эхэлсэн байна.

Улсын нийслэлтэй хил залгаа Гленелг хотын цэвэрлэх байгууламж өдөр тутмын нөхцөлд үйлдвэрлэлийн хаягдлыг хаалттай, анаэроб орчинд бохир усаар нэгтгэн биогаз үйлдвэрлэхэд ашиглаж байна. Шар айраг нь метанол болон калорын өндөр агууламжтай бүтээгдэхүүн тул биогаз үүсгэхэд нэн тохиромжтой байгаа аж. Ингэснээр цахилгаан станциудад урьд урьдынхаас илүү их эрчим хүч үйлдвэрлэх боломжийг олгож байна.

“Аделаид хотынхон тавдугаар сараас хойш долоо хоногт дунджаар 150 мянган литр шар айраг уужээ. Энэ нь 1200 өрхийн сарын цахилгааны хэрэгцээг хангахад хүрэлцэнэ” гэж үйлдвэрлэгчид хэлсэн байна.

Австралийн “7News” агентлагийн мэдээлснээр тус улсын хамгийн том үйлдвэрлэгч “Lion Australia” л гэхэд 5.300.000 литр шар айргийг асгахад хүрсэн байна. Компани эхэндээ хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүнүүдээ орон нутгийн бааранд аваачиж өгч, тариаланчдын малын тэжээлд нийлүүлэхэд өгчээ. Гэвч илүүдэл бүтээгдэхүүнийг хаях нь компанийг алдсан орлогын дээр нэмж хаях хураамжийг төлөхөд хүргэсэн байна. Иймээс биогаз үйлдвэрлэх нь ухаалаг алхам болж, одоо олон өрсөлдөгч брэндүүд дагаж мөрдөж эхэлсэн гэлээ.



Дэвсгэр мэдээ:
Австралийн шар айрагны зах зээл 14 тэрбум долларт эргэлддэг. Коронагийн улмаас тус улсад гуравдугаар сараас хойш хөл хориог чангатгаснаар 10 мянга орчим паб, клуб, шар айрагны үйлдвэр түр зогсож, эдийн засгийн хүнд нөхцөлд үлджээ.
Австрали эрчим хүчний шинэлэг хэлбэрээр дэлхийд тэргүүлэгч орон юм. Өнгөрсөн гуравдугаар сард Сиднейн Их Сургуулийн судлаачид ака текила (агавагаас гаргаж авсан этилийн спирт) нь био түлш үйлдвэрлэхэд эрдэнэ шиш эсвэл элсэн чихрээс илүү үр дүнтэй болохыг тогтоожээ.

Г.Мандахбилэгт

 

 

А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 609 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 609 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.