Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Өчигдөр нийт 609 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

ЭМЯ болон ХӨСҮТ-өөс Ковид-19 цар тахалтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга А.Амбасэлмаа:

"Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийтдээ 609 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй.
Үүнд, наймдугаар сарын 15-нд Сөүл-Уб транзит нислэгээр ирсэн 28 хүний шинжилгээ, долдугаар сарын 27-нд Франкфурт-Уб-ын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 2 хүний шинжилгээ, сувилалын ажиглалтад байгаа 6 хүний шинжилгээ, тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 31 хүний шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээ, Алтанбулгийн боомтоор орж ирсэн 30 хүний шинжилгээнд тус тус багтаж байна" гэлээ.

 

Манай улсад зөөвөрлөгдөн орж ирж, батлагдсан нийт тохиолдол 298, үүнээс эдгэрсэн 276 хүн байгаа бол сувилалын ажиглалтад 47 хүн, гэрийн ажиглалтад 16 хүн, ажиглалт тандалтын хугацаа дууссан 213 хүн байна гэлээ. Одоогоор ХӨСҮТ-д халдвар авсан 22 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд 20 хүнийх нь биеийн байдал хөнгөн, 2 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. 
Уурхайн нурангид дарагдсан хоёр иргэний нэгийг эсэн мэнд гаргажээ
Уурхайн нурангид дарагдсан хоёр иргэний нэгийг эсэн мэнд гаргажээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 3 хэмийн дулаан, бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.