Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ТЭЦ-3” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Э“ нь ажлаа хийснийхээ хариуд хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 1 дүгээр сарын 2-7-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 67 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 16 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 43 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 822 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 807 хэрэг шалгагдаж байна.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Э” нь гүйцэтгэх ёстой үйлдлийг гүйцэтгэсний хариуд бусдаас хахууль авсан гэх;
  • "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн Налайх түгээх төвийн “Н” нар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг прокурорт шилжүүлжээ.
ДУЭЛЬ: Ч.Хүрэлбаатар VS Ц.Элбэгдорж /хөрөнгө оруулалтын тухай хууль/
ДУЭЛЬ: Ч.Хүрэлбаатар VS Ц.Элбэгдорж /хөрөнгө оруулалтын тухай хууль/
 
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
“Physical Asia” тэмцээнийг зохион байгуулсан “Spark Agency” компанийн дансыг хааж, орлогыг нь татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.