Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "2013 онд Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг нар ҮАБЗ-д байхад 60 жилээр газар эзэмшүүлж, 40 жилээр сунгахыг хуульд оруулсан" хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хариу тайлбар өгчээ. Тэрбээр, "Ч.Хүрэлбаатар аа, хуулийг УИХ баталдаг шүү. Өөрөө гүтгүүлэхийн зовлонг мэдэх атлаа намайг гүтгэж яах нь вэ дээ" гэсэн бол ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар "60+40 гэдэг өөрчлөлт 2013 онд ороход Ерөнхийлөгч нь та, Спикер З.Энхболд, Ерөнхий сайд нь Н.Алтанхуяг байсан" гэлээ.