Буриад зон олны төлөөлөл, "Дагшин тэнгэр" төвийн тэргүүн Ц.Отгонсүрэн "Алтанхан Буриад зон" дуун цэнгүүн зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэрээ "Нэрийг нь хэлээд яахав. Тэр залуу дуучныг дуун цэнгүүндээ урьж байна" хэмээн онцоллоо.
Буриад ардын дуу "Хадын оройгоор" дууг дуучин А.Хишигдалай, Г.Гарьд /Гинжин/ нар орчин үеийн хэв маягт хувирган шинэчилж дуулсан нь буриад зон олны дургүйцлийг төрүүлж, шүүмжлэл дагуулаад буй юм.