Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүссэн. Үүнтэй холбоотойгоор ойролцоох оршин суугчид нь гомдол гаргаж, эргээ давах эрсдэлтэй байгааг мэдэгдсэн бол албаны эх сурвалжууд, "Усны түвшин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байгаа. Шаардлагатай тохиолдолд сувагчлах, хоёр талаар нь далан босгох арга хэмжээ авна" хэмээн мэдэгдсэн юм.
Тэгвэл эл асуудлаар НЗД-ын орлогч О.Номинчимэг болон ГУББГ-аас мэдээлэл өгч байна.