Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Алтай хотхон”-д улсын сургууль, цэцэрлэг барих газрын асуудал шийдэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд
Өнгөрсөн оны долоодугаар сарын архивын зураг

Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхонд 16 мянган иргэн амьдарч байна. Анх 2008 онд ашиглалтад орсон тус хотхон улсын сургууль цэцэрлэгтэйгээр зураг төсөлд тусгагдсан ч 10 гаруй жилийн хугацаанд сургууль цэцэрлэгийн асуудлыг шийдээгүй нь оршин суугчдад хамгийн том хүндрэл дагуулж байсан юм. Өнгөрсөн 2022 онд тус дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүн Х.Ганхуяг 300 ортой 309-р цэцэрлэгийг улсад авч, мөн өргөтгөлийн асуудлыг давхар шийдсэн. Үүнээс гадна өнгөрсөн 9-р сард бага сургуулийн асуудлыг түрээсийн журмаар шийдвэрлэж 141-р сургуулийн Коёо таунд байрлах салбарыг нээснээр Алтай хотхон, Хос өргөө, Коёо таун зэрэг ойр орчмын хотхоны хүүхдүүдийг сургуульд бүрэн хамруулаад байна.

Тус хотхоныг барьсан “Тайгам Алтай ХХК” сургуулийн зориулалттай газар зочид буудал барих гэж байгаа мэдээлэл байсан бөгөөд үүнийг эсэргүүцэж УИХ-ын гишүүн Х.Ганхуяг оршин суугчдын хамтаар өнгөрсөн 6-р сард жагсаал зохион байгуулж нийслэлийн удирдлага, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байсан удаатай.

Тэгвэл Алтай хотхонд 8000 м2 талбайг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар нийслэл аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөн шилжүүлэн авсан байна. Сургууль, цэцэрлэгийн барилгыг бүтээн байгуулалтын улирал эхлэхтэй зэрэгцэн эхлүүлнэ гэж Хотын дарга мэдэгджээ.

Галаас дөрвөн хүүхдийн амийг аварчээ
Галаас дөрвөн хүүхдийн амийг аварчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.