Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малчид мал, махны явуулын худалдаа зохион байгуулах хүсэлт гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Архангай, Завхан, Баянхонгор зэрэг зарим аймгийн малчид мал, мах борлуулах явуулын худалдаа явуулах талаар салбарын яаманд хандан хүсэлт гаргажээ.

Малчид бэлдсэн махаа борлуулж худалдсанаар хахир өвлийн хүйтэнд нэн шаардлагатай байгаа өвс тэжээл авах, бэлэн мөнгөтэй болох хүсэлтэй байна. Учир нь ирэх хавар цаг агаарын байдал улам хүндрэх төлөвтэй хэмээн үзэж байгаа аж.

Малчид малаа нядалж эргэлтэд оруулах хүсэлтэй байгаа ч төв суурин газар явж борлуулж чадахгүй байгаагаа хэлж байна. Тиймээс зохион байгуулалттайгаар малчдын хотноос шууд борлуулалт хийх хүсэлтийг аймгийн удирдлага, аймаг, орон нутгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрууд болон тухайн аймгаас нэр дэвшин сонгогдсон, тойргийнхоо УИХ-ын гишүүдэд хандан ХХААХҮЯ-нд гаргажээ.

Маргааш ТЭГШ дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно
Маргааш ТЭГШ дугаартай автомашин хөдөлгөөнд оролцоно
 
Д.Ганбат: Сайд нар нь Фукуокт хүмүүсээ явуулдаг. Хайнанд ажилтан нь нас бардаг. 19 саяар сэтгүүлийн ширээ худалдаж авдаг зүйлийг харчхаад болохгүй юм байна гэдгийг Ерөнхийлөгч ойлгож төсөвт хориг тавьсан байх