Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тавантолгой Түлш ХХК-ийн зүүн үйлдвэрийн гуравдугаар цех энэ сарын 15-нд ашиглалтад орохоор болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 59 секунд

Тавантолгой түлш компани баруун үйлдвэрийн үйл ажиллагааг суурьшлын бүсээс гаргах зорилгын хүрээнд зүүн үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж буй. Тодруулбал,

Дахин боловсруулах буюу цагт 8 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байсан гуравдугаар үйлдвэрийг өргөтгөх ажлыг өнгөрсөн оны сүүлээр эхлүүлсэн. Ингэснээр хүчин чадлыг 4-5 дахин нэмэгдүүлж, цагт 30-40 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болгож байгаа аж.

"Өргөтгөлийн ажлын явц 80 гаруй хувьтай байгаа бөгөөд Зүүн үйлдвэрийн гуравдугаар цехийг энэ сарын 15-нд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм. Цаашид түлш үйлдвэрлэлийн 80 орчим хувийг зүүн үйлдвэр дангаараа хангаж ажиллах боломж бүрдэж байгаа" гэж Тавантолгой Түлш ХХК-аас мэдээллээ.

Э.Батшугар: Эдийн засгийн өсөлтийг дагаад инфляц нэмэгдэх гээд байдаг, сайтар анхаарах шаардлагатай
Э.Батшугар: Эдийн засгийн өсөлтийг дагаад инфляц нэмэгдэх гээд байдаг, сайтар анхаарах шаардлагатай
 
Т.Ариунзаяа, Л.Энхрийлэн нар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Т.Ариунзаяа, Л.Энхрийлэн нар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.