Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Намуу: Энэ сарын 29-ний бүх нийтийн амралтын өдөр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулж байгаа. Дугаарын хязгаарлалт бүх нийтийн амралтын өдөр үйлчлэхгүй байх зохицуулалттай ч замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 29-ны бүх нийтийн амралтаар тэгш, сондгойгоор хязгаарлан гэх мэдээлэл цацагджээ.

Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуугаас тодруулахад, "Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд нийслэлчүүд тэг зогсолтод орсон. Энэ өдөр иргэдийн зорчилт хөдөлгөөн, ачаалал их байдаг учраас 29-ны бүх нийтийн амралтын өдрийг дугаарын хязгаарлалтад оруулсан. Энэ өдөр зөвхөн тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно гэсэн үг. Харин арванхоёрдугаар сарын 30, 31, нэгдүгээр сарын 1-ны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй" гэв.

2 настай хүүхдийг цэцэрлэгийнх нь багш зодож, зөөлөн эдийн гэмтэл учруулжээ
2 настай хүүхдийг цэцэрлэгийнх нь багш зодож, зөөлөн эдийн гэмтэл учруулжээ
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.