Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдаж, мал бэлчих боломжгүйд хүрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

УОК-ын Шуурхай штабаас Дундговь аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа. Аймгийн хэмжээнд нийт нутгийн 48 орчим хувьд их, 42 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 хувьд бага эрсдэлтэй гарсан. Сумын дүнгээр авч үзвэл Өлзийт, Хулд, Өндөршил, Эрдэнэдалай зүүн тал, Луусын хойд тал, Сайнцагааны урд талын нутгаар нэн их эрсдэлтэй байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард ихэнх нутгийг хамарч 4-9 хоног олон жилийн дунджаас ахиу цас орж, цасан шуурга шуурсан нь зам даваа хаагдах, бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдах, улмаар мал бэлчих боломжгүйд хүрсэн байна.

Булган, Говь-Сүмбэр, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Төв, Сүхбаатар, Хэнтий аймгуудад 93 өрхийн 52865 толгой мал оторлож байгаа бол өөрийн аймаг дотор 105 өрхийн 62895 толгой мал оторлож байгаа юм.

Улсын төсөв, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Баянжаргалан, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Луус ,Өлзийт сумд инженерийн хийцтэй 18 худаг, Адаацаг, Баянжаргалан, Говь-Угтаал, Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай сумд 30 цооног шинээр энэ онд гаргаж бэлчээр усжуулсан. Орон нутгийн төсөв, малчдын хөрөнгөөр Дэлгэрхангай, Дэрэн, Дэлгэрцогт, Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Баянжаргалан 8 суманд 44 энгийн уурхайн худгийг сэргээн засварлаж, бэлчээр усжуулалтыг 0,7%-иар нэмэгдүүлжээ.

Жа Морант эргэн ирснээр Мемфис Гриззлис сүүлийн 3 тоглолтдоо дараалан ялалт байгууллаа
Жа Морант эргэн ирснээр Мемфис Гриззлис сүүлийн 3 тоглолтдоо дараалан ялалт байгууллаа
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.