Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн мэдээллийн мөрөөр тодруулахад Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 309 дүгээр цэцэрлэгт сорофан сампингийн сургалтын багш “С” гэгч нь Бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг зодсон гэх гомдол, мэдээлэл Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дээрх асуудалд хүүхдүүдээс хууль ёсны төлөөлөгч байлцуулан мэдүүлэг авах, хяналтын камерын бичлэгт үзлэг хийх, шаардлагатай хүүхдийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээч томилох зэрэг шаардлагатай ажиллагааг явуулж байна.