Онцгой байдлын байгууллагаас ОХУ-ын Гал эсэргүүцэх албаны академид суралцаж байгаа хоёр алба хаагч боксын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд амжилттай оролцож, алт, мөнгөн медаль хүртсэн байна.
Тодруулбал ОХУ-ын Онцгой байдлын яамны Гал эсэргүүцэх болон Иргэний хамгаалалтын академийн сонсогч, суралцагчдын дунд болсон боксын нээлттэй тэмцээний 63.5 кг-ийн жинд III дамжааны курсант Д.Ганбаяр алт, I дамжааны курсант, дэд ахлагч Н. Мөнхжаргал мөнгөн медалийн эзэн болжээ.