Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, инновацын тэргүүлэх чиглэлийг авто замын салбарт нэвтрүүлэх зорилгоор:
1.“Авто замын ашиглалтын бэлэн байдал, төлбөр хураах ажиллагааг цахимжуулахад их өгөгдлийн боловсруулалт, хөгжүүлэлт хийх програм хангамж, дагалдах ажил үйлчилгээ”
2. “Авто замын ашиглалтын бэлэн байдал, төлбөр хураах ажиллагааг цахимжуулахад их өгөгдөл хуваалцах, дамжуулах, нээлттэй ба хаалттай сүлжээний зохион байгуулалт, арчлалт, аюулгүй байдлын үйлчилгээ”-г
Худалдан авах ажиллагааг Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.15 дахь заалт, Инновацийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 дахь заалт, Авто замын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 3 дугаар зүйлийн 3.6.2.3 дахь заалт, Засгийн Газрын 2020 оны 95-р тогтоол (Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл 2020-2024) Зам тээвэр хөгжлийн сайдын 2023 оны 12-р сарын 22-ны өдрийн А\337 тоот тушаалыг үндэслэн зохион байгуулахаар энэхүү урилгыг нээлттэй хүргүүлж байна.
Сонирхогч этгээд нь 2023 оны 12-р сарын 27-ны өдрийн 17:30 цагаас өмнө [email protected] и-мэйл хаягаар материалаа PDF өргөтгөлөөр ирүүлнэ. Нэмэлт мэдээлэл авах бол 70003706 утсаар холбогдож болно.
Дараах холбоосоор орж техинкийн шаардлага болон, бүрдүүлэх материалыг дараах холбоосоор орж татан Шууд худалдан авах ажиллагаа – Зам тээвэр хөгжлийн төв (rtdc.gov.mn)авна уу.
Үнийн санал ирүүлэх оролцогч нь дараах мэдээллийг нүүр хуудсанд тодорхой тусгах шаардлагатай.
Үүнд:
- Оролцогч аж ахуй нэгжийн нэр:
- Оролцож байгаа худалдан авах ажиллагааны нэр
- Хаяг, холбоо барих утасны дугаар.
Худалдан авах ажиллагаа тус бүрт шаардлага хангасан 1 оролцогчтой хамтран ажиллах гэрээ байгуулна.
ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ