Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: IPO гаргах ажлыг нүүрсний дамжин борлуулалтын далд ашгийг дэмжсэн хүний өөрийн нийлсэн ААН-үүдийн үйл ажиллагаа зогсоосон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны хоёр дахь шатны нээлттэй сонсгол өнөөдөр /2022.12.22/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн үдээс хойшхи сонсголд хагас коксжсон шахмал түлшний асуудлаар дүгнэлт сонсож эхлэв. Энэ үеэр, Хотын дарга асан Д.Сумъяабазар, Түр хорооны дарга Б.Энхбаяр нарын хооронд дараах яриа өрнөв. Тодруулбал,

  • Б.Энхбаяр: Эрдэнэс майнинг гэдэг компани байгуулж ажиллаж байжээ. IPO гаргана гээд бүтэлгүйтсэн юм байна. Тайлбар байна уу.
  • Д.Сумъяабазар: ОУ-ын хөрөнгийн бирж дээр гарах ажлын 90 орчим хувь нь хийгдчихсэн байсан. Компанийн засаглалыг сайжруулахтай холбоотой маш их улс төржилт дундуур явж байсан.
  • Б.Энхбаяр: Тэгээд яагаад бүтэлгүйтчихсэн юм.
  • Д.Сумъяабазар: Улс төржилт шүү дээ. Нүүрсний дамжин борлуулалтын далд ашгийг дэмжсэн хүний өөрийн нийлсэн ААН-үүдийн үйл ажиллагаа зогсоосон шүү дээ. Янз бүрийн жагсаал цуглаан хийсэн.
Дуучин Бейонсегийн аялан тоглолтын кино Монголд гарна
Дуучин Бейонсегийн аялан тоглолтын кино Монголд гарна
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна